Дидье Дрогба "Чэлси"-г орхино
23 минутын өмнө
"Чэлси"-гийн довтлогч Дидье Дрогба цэнхэрүүдийн ахлах дасгалжуулагч Жозе Моуриньютай илэн далангуй ярилцсаны эцэст багаа орхих шийдвэр гаргасан гэдгээ өгүүлэв.Зааны ясан эрэг Улсын 37 настай тамирчин Английн Премьер лигийн 38 дугаар тойрогт "Сандерлэнд" багийн эсрэг сүүлчийн тоглолтоо хийжээ.
"Би удирдлагатайгаа, Моуриньютай илэн далангуй ярилцсан. Би гарааны бүрэлдэхүүнд гарахыг хүсэж байгаа бол өөр багт очих ёстой гэдэг дээр бид нар ойлголцсон. Би байнга талбай дээр гарахыг хүсэж байна. Гэхдээ би "Чэлси"-тэй үргэлж холбоотой байх болно. Өнөөдөр их гунигтай өдөр. Гэхдээ манай багийн хувьд хамгийн сайхан өдрийн нэг болов уу. Бид улирлын туршид нэгдмэл байж чадсан. Тийм учраас аварга болсон билээ" гэж Дрогба ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment