Sunday, May 24, 2015

Тэйлор Свифтын шинэ клип дээд амжилт тогтоов (видео)

Тэйлор Свифтын шинэ клип дээд амжилт тогтоов (видео)

39 минутын өмнө

Өнгөрөгч долоо хоног Тэйлор Свифтын хувьд амжилт бүтээлээр дүүрэн өнгөрөв. Дуучин бүсгүй Billboard Music Awards ёслолын ажиллагааны үеэр найман шагналын эзэн болоод зогсохгүй Maxim сэтгүүлийн хувилбараар энэ дэлхийн хамгийн халуухан бүсгүйгээр тодорсон билээ.

Тэгвэл эцэс сүүлд нь өөрийн Bad Blood дууныхаа клипээр бахдам амжилтыг тогтоож чадсан байна. Түүний шинэ видео клипыг хүмүүс ердөө 24 цагийн дотор 20 сая гаруй удаа татаж үзсэн байх юм.

Тэйлор бүсгүй өөрийн твиттер хуудсаар дамжуулан шүтэн бишрэгчдэдээ талархал илэрхийлжээ. Мөн тэрбээр клипны зураг авалтад оролцсон оддод баяр хүргэсэн аж. Клипэнд нь Селена Гомес, Карли Клосс, Лили Олдриж, Кара Делевинь, Жессика Альба, Жижи Хадид, Синди Кроуфорд нар оролцсон байна.

Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment