Monday, May 25, 2015

Аймаг, дүүрэг дамнасан бүлэг хулгайч залуус ял сонслоо

Аймаг, дүүрэг дамнасан бүлэг хулгайч залуус ял сонслоо

1 цаг 32 минутын өмнө

2009 оны есдүгээр сарын 13-наас 2014 оны нэгдүгээр сарын 18-ны хооронд буюу дөрвөн жил гаруйн хугацаанд орон нутгаас нийслэл рүү дамжин хулгай хийдэг байсан залуусын хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.

Тухайлбал, Д.Ганбагана нь 22 удаагийн үйлдлээр, Н.Алтанбаатар нь 7 удаагийн үйлдээр, Г.Төгөлдөр нь 4 удаагийн үйлдлээр, Б.Сүхбаатар, Э.Сүхбаатар А.Энхсайхан нар тус бүр 2 удаагийн үйлдлээр, Э.Эрхэмжаргал, Г.Гомбодорж, Ц.Батжаргал, Б.Цогтбаатар нар тус бүр 1 удаагийн үйлдлээр Дорнод аймаг, Дархан-Уул аймаг, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрээс ганцаараа болон бусадтай бүлэглэж орон байр агуулах саванд хууль бусаар нэвтэрч, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Дүүргийн 2 дугаар прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсээс яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2015 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Э.Ганбаганад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Э.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, шүүгдэгч Э.Эрхэмжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял, шүүгдэгч Г.Төгөлдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэрэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч А.Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Н.Алтанбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, шүүгдэгч Г.Гомбодоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ял, шүүгдэгч Б.Цогтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Ц.Батжаргалд эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялыг тус тус оногдуулжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч Давж заалдах шатны 10 шүүхэд гомдол гаргасан аж. Харин Давж заалдах шатны 10 дугаар шүүх хүлээн түүнийг нь хүлээн авч 2015 оны тавдугаар сарын 19-ны өдөр хянан хэлэлцээд гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment