Интернэт тоглоомын газар газ дэлбэрчээ
1 цаг 5 минутын өмнө
Өчигдөр орой 19 цаг 25 минутад Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7-р байрны 2-р орцны 1 давхарт дэлбэрэлт болсон гэх дуудлагыг тус аймгийн ОБГ-ынхан авчээ.Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр очиход "PC" тоглоомын газрын байранд ахуйн хэрэглээний жижиг газ дэлбэрч барилгын цонх хагарсан байсан гэнэ. Энэхүү дэлбэрэлтэд азаар хүн өртөөгүй бөгөөд тухайн үед хүнгүй байсан аж. Цагдаагийн газраас хэргийн газар дээр үзлэг хийсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment