Friday, May 29, 2015

Хятад тоглоом хяналтаас гарчээ

Хятад тоглоом хяналтаас гарчээ

27 минутын өмнө

Хоёрхон хоногийн дараа Эх үрсийн баяр болох гэж байна. Эл баяртай зэрэгцүүлээд худалдаачид Эрээнээс болсон болоогүй чанарын шаардлага хангахгүй стандарт бус бараа бүтээгдэхүүн, хоол хүнсийг их хэмжээгээр оруулж ирж зардаг улирал эхлээд байна.

Тухайлбал, Манай улсад хүүхдийн тоглоом хяналтгүй орж ирж, худалдаалагддаг болох нь Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар тодорхой болжээ. Импортын бараа бүтээгдэхүүнийг эрсдлийн бүлгээр нь ангилан шалгаж, импортоор оруулж ирдэг болохыг холбогдох албаны хүмүүс мэдээлдэг. Тэгвэл хүүхдийн тоглоом нь бага эрсдэлтэй бүлэгт багтдаг бөгөөд тус бүлэгт багтсан бүтээгдэхүүний хаяг шошгыг шалгаад, хэрэв зөрчилгүй бол хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг.

Өөрөөр хэлбэл, хүүхдийн тоглоомын аюулгүй байдал хяналтаас гарчээ. "Нарантуул" зах дээр зарагдаж байгаа янз бүрийн хүүхдийн тоглоомуудад хаяг шошгын шаардлага хангахаар нэг тоглоом байхгүй гэхэд хилсдэхгүй.

Тодруулбал, тухайн тоглоом дээр хэдээс хэдэн насны хүүхэд тоглоход тохиромжтой, хэрхэн халдваргүйжүүлэх ёстой, ямар түүхий эд материалаар хийгдсэн зэрэг олон мэдээллийг 2-3 орны хэлээр бичсэн байх ёстой байдаг аж. Гэвч "хүүхдийн тоглоомын бараг 90 гаруй хувийг эзэлдэг Хятадаас оруулж ирсэн тоглоомд дээрх стандартад нийцэх тоглоом байхгүй, тэгээд ч энэ онд төлөвлөгөөт шалгалтыг хүүхдийн тоглоомд хийгээгүй" гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагч хэлсэн. Тиймээс чанарын шаардлага хангахгүй, хортой, хог шаар болсон муу муухай хятад тоглоомуудыг хүүхдүүдээ худалдаж авч өгөхгүй байхыг анхааруулж байна. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment