"Сантос" Нэймарыг "дарамтлав"
13 минутын өмнө

Бразилийн хөлбөмбөгийн "Сантос" баг ФИФА-д нутаг нэгт тамирчин Нэймар, түүний аав болон эзэмшлийнх нь компани, "Барселона" багийн талаар гомдол гаргажээ.
"Сантос"-ын ерөнхийлөгч Модесто Ромагийн мэдээлснээр бол Нэймарыг худалдаад тус баг 17,1 сая евро олсон гэнэ. Хэрвээ Нэймар "Алтан бөмбөг" шагналыг горилогч гурван тамирчны тоонд багтвал дахиад хоёр сая еврогийн орлого олох ёстой байсан аж.
"Барселона", Нэймар, түүний компани наймааны гэрээг зөрчсөн учраас нөхөн төлбөрийг хүүтэй нь төлөх ёстой гэж "Сантос"-ынхон үзэж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment