Кака Жеррардыг яаруулав
35 минутын өмнө
Америкийн хөлбөмбөгийн "Орландо Сити" багийн хагас хамгаалагч Кака тун удахгүй тус лигт ирж тоглох гэж байгаа Английн "Ливерпүүл" багийн хагас хамгаалагч Стивен Жеррардыг тэсэн ядан хүлээж байгаа гэдгээ хэлжээ.
"Би Жеррардыг их хүндэтгэдэг. Тэр бол миний тоглолтыг нь үзэх дуртай цөөн тоглогчдын нэг байсан. Түүний тоглож байгаа нь надад таалагддаг. Тэр талбайн хэрэгтэй цэгт байнга явж байдаг хүн. Тэр ийшээ ирэх болсонд би их баяртай байна. Жеррард энэ лигийг чимэх болно. MLS-ийг басаж болохгүй. Тус лиг хүчирхэгжсэн. Тиймээс Стивен бэлтгэлтэй байх хэрэгтэй" хэмээн Кака өгүүлжээ. Энэ зун Жеррард "Лос-Анжелес Гэлакси" багийн тоглогч болох юм. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment