Friday, May 8, 2015

О.Магнай гэртээ амарч байна

О.Магнай гэртээ амарч байна

1 минутын өмнө


ШӨХТГ-ын дарга асан О.Магнай одоогоор эрхэлсэн ажил төрөлгүй гэртээ амарч байгаа аж.
Тэрбээр ирэх сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс нэр дэвших нь тодорхой болжээ. Тиймээс янз бүрийн жагсаал цуглаан хийж, хэрэг мандуулалгүй чимээгүй байж байгаад сонгуульд хүч үзэхээр шулуудсан байна.

О.Магнай өөрийгөө энэ удаагийн сонгуулиар ялалт байгуулчихна гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ шүү. Тиймээс боломж, бололцоо ч гарч албан ажлаасаа чөлөөлөгдсөндөө баяртай яваа аж.

Түүнийг энэ хавар Чингисийн талбайд цуглаан хийнэ, иргэдийг цуглуулна гэсэн мэдээлэл гарсан. Улс төрч нөхдүүд нь түүнд цуглаан хийхгүй байхыг учирлаж ятгасан нь ирээдүйн рейтингэд нь эерэгээр нөлөөлсөн бололтой. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment