Wednesday, May 27, 2015

Монголчууд хангүг захирлыг бүлэглэн зоджээ

Монголчууд хангүг захирлыг бүлэглэн зоджээ

54 минутын өмнө

БНСУ-ын хөрөнгө оруулалттай "Газар хэвлий" компанийн захирал Ким Чол Хун олон нийтэд ханджээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард халдлагад өртөж, амь насаа алдах дөхсөн тухайгаа мэдээлсэн юм. Түүний хэлснээр компанийн өмнөх захирал Сун Бү Сүн, орчуулагч Т.Таня нарын хууль бус үйлдэл илэрснээс болж өөрийг нь барьцаалсан гэнэ.

Мөн "Газар хэвлий" компанийг өөрсдийн болгохоор хуурамч бичиг баримт бүрдүүлж, гүтгэж байгааг ч хэлэв. Тэрбээр "Би бол БНСУ-аас Монгол дахь уурхайн хөрөнгө оруулагчдыг төлөөлөн албан ёсоор уурхайн үйл ажиллагааг удирдан явуулахаар томилогдож ирсэн. Би компанийн захирлын албан тушаалыг авахаас өмнө Сун Бү Сүн удирдаж байсан.

Орчуулагч нь Т.Таня гэх эмэгтэй. Тэр өдөр болсон үйл явдлыг санахыг хүсэхгүй байгаа ч Танягийн хамсаатнууд замд бидний машиныг шахаж зогсоогоод намайг хүч хэрэглэн барьцаалж, өөрсдийнхөө машинд оруулахдаа зүүн хавирга, ар шил, зүүн хөлийн шилбэ, баруун хавиргыг хүнд гэмтээсэн. Хамт явсан хамгаалалтын албаны даргын хамрыг хугалсан. Тэд урьдчилан бэлтгэсэн компанийн өргөдөл буцаах бичиг, эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зур гэж сүрдүүлэн "Газар хэвлий" компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг гаргаж өгөхийг шаардсан. Ингэхдээ хурц үзүүртэй зүйлээр чичилж, "Гарын үсэг зурахгүй бол ална. Чам шиг солонгосыг алаад хээр аваачаад булчихад хайх, олох хүн байхгүй" гэж байсан" гэжээ. Харин энэ хэргийг холбогдох цагдаагийн газар нь шалгаж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment