Wednesday, May 27, 2015

Ж.Самбуу агсны нэрэмжит “Шатар ухаан-2015” тэмцээн болно

Ж.Самбуу агсны нэрэмжит "Шатар ухаан-2015" тэмцээн болно

1 цаг 51 минутын өмнө

Монгол төрийн мэргэн өвөө хэмээн алдаршсан Ж.Самбуу агсны нэрэмжит "Шатар ухаан-2015" тэмцээн болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр зохион байгуулагчид нь хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Уг наадам УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд "Эх нутгийн иргэд" ТББ, "Монгол туургатны шатрын холбоо", "Ж.Самбуу сан" болон Төв аймгийн засаг захиргааны байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд "Нано метал" ХХК, "Мах маркет" ХХК ивээн тэтгэн оролцож байгаа ажээ.

Тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатар хотод эхлэх бөгөөд 30, 31-ний өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотод үргэлжлэх юм байна. Мөн энэ үеэр Төв аймгийн "Хүмүүн" цогцолбор сургууль дээр УИХ-ын дэд дарга М.Энхболдын нэрэмжит шатрын танхим нээлтээ хийх бол шатрын хөлгийн нүдийг бэлэгдэж 64 ширхэг модыг тус сургуулийн цэцэрлэгт тарихаар болсон байна.

Дашрамд сонирхуулахад, Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсны мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment