Л.Гүндалайн мөрөөдөл талаар өнгөрөх вий дээ
12 минутын өмнө
Эрдэнэт хотын иргэн болж төвхнөсөн, ирэх жил тэндээс нэр дэвшихээр бэлтгэж эхэлсэн гишүүн асан Л.Гүндалай сэтгэл дундуурхан явна. Тэрбээр хэдхэн сарын өмнө хэвлэлийнхний нүдэнд өртөж, хэвлэлийн бага хурлаа ч хийж, их л додигор байдалтай "Ард түмнээ хайрлая нам"-ыг байгуулах болсноо дуулгаж, ард түмнийхээ төлөө ажиллахаас авлигачин эрх баригчдадтай нийлж нэгдэхгүй, тиймээс өөрийнхөө АН-аас гарч байгаагаа мэдэгдэж байсан удаатай.Гэтэл түүний хийж, бүтээх ажил болоод мөрөөдөл нь талаар өнгөрөх тийшээгээ хандаж эхлэв.
Учир нь, шинэ нам байгуулаад сонгуулиар ялалт байгуулж гарч ирэх гэсэн Л.Гүндалайн намыг Улсын Дээд шүүх бүртгэж авахаас татгалзжээ. Тус намыг бүртгүүлэх хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж шүүх үзсэн байна. Гэхдээ уг нам баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу иж бүрэн бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment