Thursday, May 28, 2015

Нохдод зориулсан таван одтой буудал нээгджээ

Нохдод зориулсан таван одтой буудал нээгджээ

1 цаг 2 минутын өмнө

Тенерифегийн 18 нохой Гия-де-Исора дахь Каничоу зочид буудлын анхны үйлчлүүлэгчид болжээ. Энэ нь Канарын арлууд дээрх нохдод зориулагдсан анхны өндөр зэрэглэлийн зочид буудал юм. Буудал нээх санаа Кристелл Хирвег, Мануэль Родригес нарт төрсөн аж. Эзэд нь хол яваа хойгуур дөрвөн хөлт найзууд нь юугаар ч гачигдахгүй байх ёстой гэж тэд үзжээ.

Уг зочид буудал 10 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг эзлэх бөгөөд нохой болгонд 40 хавтгай дөрвөлжин метр талбай оногдоно. Нохдыг өдөрт хоёр удаа салхилуулах бөгөөд гэртээ иддэг хоолыг нь санал болгох аж.

"Ноход тусгай хоолны дэглэм барьдаг бол тэр бүхнийг нь бид хийж өгнө. Эмчид үзүүлэх асуудлыг ч бид даана" хэмээн зочид буудлын эзэд ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment