Thursday, May 28, 2015

Жерар Пике, Шакира хоёр зоогийн газар нээв

Жерар Пике, Шакира хоёр зоогийн газар нээв

30 минутын өмнө

"Барса" багийн төвийн хамгаалагч бөгөөд супер од Шакирагийн эр нөхөр Жерар Пике шинэ салбарт өөрийгөө сорихоор шийджээ. Аливаа тамирчны замнал асар богинохон зүйл билээ. Тиймээс хөлбөмбөгчин залуу өөрийн ирээдүйн тухай одоогоос бодож байгаа аж. Гэр бүлдээ тогтвортой орлого олж байхын тулд Пике хамгийн найдвартай аргыг хэрэглэв. Тэрбээр өөрийн гэсэн зоогийн газрыг нээжээ.

Гэхдээ Барселона хотын төвд орших жижигхэн түргэн хоолны газрыг иж бүрэн зоогийн газар гэж нэрлэхэд хэцүү юм. Гэсэн хэдий ч Your Burg гэдэг нэртэй зоогийн газар спортын одын шүтэн бишрэгчдийн анхаарлыг чамгүй татсан гэнэ. Хоол нь амттайн дээр уг газар Пикегийн баг тоглодог Camp Nou цэнгэлдэх хүрээлэнгээс ердөө 10 минут алхах зайд оршдог байна. Тиймээс уг зоогийн газар байнга хүнтэй байх нь ойлгомжтой билээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment