АТГ хэн нэгний захиалгаар ажилладаг газар болжээ
14 минутын өмнө
Авлигатай тэмцэх газрыг хэн нэгэн эрх мэдэлтэй тушаалтнуудын захиалга заавраар айлгаж тагнах газар, амьдаар нь тамлах газар болсон гэх шүүмжлэл гарах болжээ.Бүр тодруулбал, Ардын намынхны захиалгаар АН-ын удирдлагууд болоод гишүүдийг намнаад байна гэсэн мэдээлэл байгаа юм.
Тэгвэл Н.Алтанхуягийн хүргэн гэгдэх Г.Дэнзэнг урхидаж авчраад шууд хүч хэрэглэн баривчилсан гэх мэдээлэл байна. Түүнээс гадна эхнэр хүүхдүүдийг нь айлгаж ичээн, гэрт нь нэгжлэг хийсэн гэх ч мэдээлэл байгаа аж.
Ерөнхийлөгчөөс удирдлагыг томилдог энэ байгууллагын үйл ажиллагаа олон удаагийн үйлдлээрээ 37 оны хэлмэгдүүлэлтийг санагдуулж байна. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, "Эрдэнэс Тавантолгойн" Я.Батсуурь, "Алдарт оймсны эзэн" Н.Энхбаяр гээд олон хүнийг хэрэг хийсэн гэдгийг нь нотолж чадаагүй л байна.
Үнэхээр АТГ-ын хийж байгаа үйлдлүүдийг нь харахаар ой гутаж байна. Ёстой "Амьдаар нь тамлах газар болжээ. Хүний эрх, хүүхдийн эрх гэж огт алга. Бохир улс төрийнхөө төлөө жирийн ард түмнээ дэвсэлж байна. Би ийм нийгмийг сонгоогүй л юмсан" гэж жирийн ард иргэд болоод хэлмэгдсэн эрх баригчид халаглаж сууна. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment