Thursday, May 28, 2015

Татварын буцаан олголт эхэлжээ

Татварын буцаан олголт эхэлжээ

39 минутын өмнө

Татварын ерөнхий газраас татварын буцаан олголтын хоёрдугаар ээлжийг өнөөдрөөс олгож эхэлж байгааг мэдээллээ. Хувь хүний орлогын албан татварын буцаалтын хоёрдугаар ээлж буюу нэгдүгээр сарын 25-наас хойш татварын тайлан тушаасан 21.4 мянган иргэний 14.8 тэрбум төгрөгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулан Нийслэлийн Төрийн санд шилжүүлжээ.

Төрийн сангаас өнөөдрөөс буюу тавдугаар сарын 28-ны өдрөөс гүйлгээг хийж эхэлсэн байна. Өнгөрсөн оны татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахаар улсын хэмжээнд 71.9 мянган иргэн тайлангаа ирүүлсэн бөгөөд үүнд 44.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоор байгаа аж.

Татварын буцаан олголтын 48.6 хувийг анх удаа орон сууц худалдан аваад эхний жилдээ татвараа буцаан авч байгаа иргэд бүрдүүлж байгаа бол 39.6 хувийг 2, 3 дахь жилдээ үргэлжлүүлэн авч байгаа татвар төлөгчид бүрдүүлж байна. Харин 12 хувийг сургалтын төлбөрийн буцаан олголт эзэлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment