Monday, May 25, 2015

Дэлхийн хамгийн борлуулалттай шар айраг тодров

Дэлхийн хамгийн борлуулалттай шар айраг тодров

57 минутын өмнө

Хятадын Snow Beer дэлхийн хамгийн их борлуулалттай шар айргаар тодров. Судалгааны Euromonitor компанийн мэргэжилтнүүд уг чансааг гаргасан байна. Мөн өндөр борлуулалттай шар айрагнуудын хоёрт Хятадын Tsingtao, гуравт Америкийн Bud Light маркийн шар айраг оржээ.

Тухайн үйлдвэрлэгчид зах зээлийн хэдэн хувийг эзэлж байгааг судлаад энэ жагсаалтыг гаргасан аж. Жишээ нь, Snow Beer нийт зах зээлийн 5.4 хувь, Tsingtao 2.8 хувь, Bud Light 2.5 хувийг эзэлдэг гэнэ.

Дэлхийн хамгийн өндөр борлуулалттай 10 шар айраг:
1. Snow Beer – Хятад
2. Tsingtao – Хятад
3. Bud Light – АНУ
4. Budweiser – АНУ
5. Skol – Бразил
6. Yanjing Beer – Хятад
7. Heineken – Голланд
8. Harbin – Хятад
9. Brahma – Бразил
10. Coors Light – АНУ
Жагсаалтад багтсан Европын цорын ганц шар айраг болох Heineken нийт зах зээлийн 1.5 хувийг эзэлдэг байна. Зах зээлийн дийлэнх хэсгийг эхний 10-т багтаагүй алдартай брэндүүд жижиг хувиар хуваан эзлэдэг аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment