Сармагчин сэлфидэж сурчээ (видео)
30 минутын өмнө
Их Британийн Ланкашир гүнлигт оршдог Блэкпүүл хотын амьтны хүрээлэнд амьдарч буй хоёр орангутанг сармагчин видеокамер ажиллуулж сураад зогсохгүй сэлфи зургаа дардаг болжээ.Тэд #Orangselfie үйл ажиллагааны хүрээнд бичил хэмжээний камертай болсон бөгөөд тэрхүү камераар амьтны хүрээлэнгийн зочид сармагчинтай хамт зургаа авахуулж болдог юм. Камер торон дотор нь оронгуут эмэгчин сармагчингууд түүгээр хоёр минут орчим бичлэг хийжээ. Бичлэг дээр Черри гэдэг нэртэй сармагчин дуран авайг өөр рүүгээ харуулаад янз бүрийн байрлал авч байгаа нь харагдана.
Хүрээлэнгийн ажилтнууд тэдэнд гадил жимс өгч байж л камерыг буцаан авч дөнгөсөн гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment