Роналдинью "Барса"-д зөвлөгөө өгчээ
44 минутын өмнө
Бразилийн алдарт хөлбөмбөгч асан хагас хамгаалагч Роналдинью "Барселона" баг түүний нутаг нэгт тамирчин Филиппе Коутиньюг авах ёстой гэж үзэж байна. Каталонийн багийн экс тоглогчийн өгүүлснээр бол "Ливерпүүл"-ийн холбон тоглогч энэ улирлыг дуусгаад "Барса"-г орхисон Хавиг жинхэнэ орлох хүн гэнэ дээ.

"Коутинью улирлыг гайхалтай өнгөрүүллээ. Тэр Европын шилдэг хагас хамгаалагчдын нэг байсан. Би түүний өмнөөс болон "Барса"-гийн өмнөөс ярьж зүрхлэхгүй. Гэхдээ би каталончууд түүн шиг ур чадвартай тоглогчийг хайж байгаа гэдгийг мэднэ. Хави явлаа, Андрес Иньеста хөгширч байна. Тиймээс тэдний орыг залгах чадварлаг тоглогчийг хайх нь зүйн хэрэг. "Барса"-д Коутинью яг тохирно гэж бодож байна" хэмээн Роналдинью ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment