U2 Нью-Йоркийн метронд тоглов
19 минутын өмнө
Домогт U2 хамтлаг дэлхийн өнцөг булан бүрт янз бүрийн гэнэтийн бэлэг барих дуртайгаараа алдартай билээ. Энэ удаа тэд Нью-Йорк хотын оршин суугчдыг баярлуулахаар шийдсэн байна.

Тэд тус хотын метроны нэгэн буудал дээр бичил тоглолт хийсэн аж. Тэр өдөр Grand Central станцаар дамжин үйлчлүүлж байсан зорчигчид тус хамтлагийн тоглолтыг үнэгүй үзжээ.

Хожим нь тэдний дийлэнх нь цахим хуудсандаа уг сонирхолтой тоглолтын гэрэл зураг, бичлэгийг тавьсан гэнэ. Анхлан сэдсэнээр бол уг арга хэмжээг нэгэн шоуны бичлэг болгохоор зэхсэн учраас хөгжимчид хиймэл үс, сонин янзын өмсгөлтэй байжээ. Бөмбөрчин Ларри Мален хөмөрсөн хувин дээр тоглож байсан аж. Гэвч эцэст нь тэд баг, өмсгөлөө тайлаад өөрсдийн хит дуунуудыг тоглосон байна.
Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment