Хамгийн нөлөөтэй 100 эмэгтэйн жагсаалт
24 минутын өмнө
Бараг долоо хоног бүр элдэв хэвлэлүүд, нийгмийн сүлжээнүүд "Хамгийн үзэсгэлэнтэй", "Хамгийн донжлог", "Хамгийн тачаангуй" гэх чансаануудыг гаргадаг билээ. Тэр тоолонд жагсаалтыг өөр хүн тэргүүлдэг. Аливаа алдартны хувьд юм юмаараа тэргүүлэх нь мэдээж нэр хүндийн хэрэг.Тэгвэл өчигдөр твиттер өөрийн гаргасан "Хамгийн нэр нөлөөтэй эмэгтэйчүүд"-ийн жагсаалтаа толилуулав. Эхний байранд Бритни Спирс оржээ. Энэ дүн өөр нэг алдартан болох Ким Кардашьяны шүтэн бишрэгчдийг гайхшруулсан нь мэдээж. Энэ удаа тэрбээр есдүгээр байрт бичигдэв.
Бритни Спирс жагсаалтыг тэргүүлсэн нь аргагүй юм. Дуучин бүсгүй твиттерээр дамжуулж өөрийн шүтэн бишрэгчидтэй идэвхтэй харилцан, хувийн гэрэл зургуудаа тэдэнд харамгүй үзүүлдэг билээ. Энэ сүлжээнд Бритниг дагагчдын тоо 42 саяд хүрчээ. Түүний ард залуу од Ариана Гранде бичигдэв.
Сүүлийн үед дуучин бүсгүй хүйсийн тэгш эрхийн тухай идэвхтэй бичих болсон. Эхний гуравт "анаконда" хочит Ники Минаж орсон байна. Тэр ч гэсэн шүтэн бишрэгчидтэйгээ өөрийн амьдралыг идэвхтэй хуваалцдаг нэгэн юм. Эхний аравт мөн Игги Азалиа, Лэди Гага, Белла Торн, Эллен ДеЖенерес, Опра Уинфри нар багтжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment