Б.Идэрзаяагийн гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ
1 цаг 8 минутын өмнө
Охидыг зэрлэгээр хөнөөж, шүүхээс 25 жилийн хорих ял сонссон Б.Идэрзаяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан билээ. Тэгвэл түүний гомдлыг Нийслэлийн шүүх өнөөдөр хэлэлцэнэ.Өөрийгөө хэлмэгдэж, хүний өмнөөс хэрэг хүлээсэн гэх Б.Идэрзаяа энэ удаагийн хуралд өмгөөлөгчөөрөө дамжуулан шинэ баримт дэлгэнэ гэж мэдэгджээ.
Гэвч Нийслэлийн шүүхийн хуралд шинэ баримт сэлт дэлгэдэггүй, анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийг бүхэлд нь хянаж, хуулийг хэрхэн зөв хэрэглэж, шийдвэр гаргасан эсэхийг хэлэлцдэг юм. Тэгэхээр Б.Идэрзаяагийн хувьд шинэ баримт дэлгэх боломжгүй аж. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment