Thursday, June 25, 2015

Лав 108 саяар “Кливлэнд”-д үлдэнэ

Лав 108 саяар "Кливлэнд"-д үлдэнэ

45 минутын өмнө


Сагсан бөмбөгийн "Кливлэнд Кавальерс" багийн довтлогч Кэвин Лав багтаа үлдэх бодолтой байгаа аж. Тэрбээр гэрээнд заасан боломжоо ашиглан энэ зун чөлөөт агент болж мэднэ гэж өмнө нь мэдээлж байв. Гэтэл мань хүн үүнийг багтайгаа байгуулсан гэрээгээ илүү ашигтай байдлаар шинэчлэн байгуулахын тулд хийжээ.

Хуучин гэрээгээр бол Лав ирэх улиралд 16.7 сая доллар олох байсан юм. Харин ҮСБХ цалингийн таазыг өсгөснөөр тэрбээр шинэ гэрээний эхний нэг жилд 18.9 сая доллар авах болно. Хоёр хувилбар яригдаж байгаа гэнэ. Лав 80.4 сая долларын дөрвөн жил үргэлжлэх гэрээ байгуулах юм уу 108.3 саяын үнэ бүхий таван жилийн гэрээнд гарын үсгээ зурж мэдэх аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment