Ахмадын спортын анхдугаар наадам болно
1 цаг 4 минутын өмнө
Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир спортын хөгжлийн төв, Монголын ахмадын холбоо, Монголын ахмадын спортын холбооноос хамтран Ахмадын спортын анхдугаар наадмыг зохион байгуулахаар болжээ. Тус наадам энэ сарын 26-27-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм.Ахмад тамирчдын амжилтыг ахиулах, бие бялдрыг чийрэгжүүлэх, олон улсын тэмцээнд өрсөлдөх ахмад тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой тус тэмцээн ширээний теннис, шатар, кросс гүйлт, гольф, талбайн теннис гэсэн таван төрлөөр болох юм байна. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment