Friday, June 5, 2015

Сантехникч эр 136 сая доллар хожив

Сантехникч эр 136 сая доллар хожив

21 минутын өмнө

Нью-Йорк хотын сантехникч эр Энтони Пероси Powerball сугалаанд оролцоод 136 сая доллар хожжээ. Тэрбээр бүтэн нэг сарын туршид том хожлын ялагч болсон гэдгээ мэдэхгүй явсан аж. Пероси аз дагуулсан тасалбарыг энэ оны гуравдугаар сарын эхээр Стэйтен-Айлэндын Пэйж-авеню гудамжин дахь 7-Eleven минимаркетаас худалдаж авсан гэнэ.

Гуравдугаар сарын 14-нд тэрбээр цайны газар сууж байгаад тэр дэлгүүрт худалдагдсан тасалбар хожил байгуулсан гэдгийг сонсчээ. Цайны газрын нэгэн үйлчлүүлэгч бүсгүй ялагчаар багш эмэгтэй тодорсон гэж мэдэмхийрсэн тул Пероси өөрийн тасалбарыг шалгаагүй байна.

Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр сантехникч эр ачааны машинаа засварт өгөх гээд мөнгөний гачаалд орсон тул сугалааны хожлыг авсан тооны дарааллыг олж мэдэхээр шийджээ. Гэтэл тэр өөрөө жек-потын эзэн болсон байв. Пероси өөрийн хожлыг хүүтэйгээ хувааж авахаар болжээ. Өгөөмөр аав хүүдээ нийт хожлынхоо 30 хувийг өгсөн аж. Бүх татвараа төлөөд аав Пероси 38 сая 612 мянга 55 доллар хүртсэн бол хүүд нь 16 сая 548 мянга 23 доллар оногджээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment