Saturday, June 6, 2015

Женнифер Гарнер Бен Аффлекаас 150 сая доллар салгана

Женнифер Гарнер Бен Аффлекаас 150 сая доллар салгана

35 минутын өмнө

Сүүлийн саруудад энэ хос тус тусдаа амьдарч байгаа билээ. Гурван хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх үүргийг нэг нэгэндээ шилжүүлж байгаа юм. Жүжигчин бүсгүйг хэд хэдэн удаа хуримын бөгжгүй явж байхыг нь харсан бөгөөд сэтгүүлчид тэднээс энэ талаар асуухаар Бен, Женнифер нар тун ч дургүй байх болсон.

Нэгэн эх сурвалж "Бен, Жен нарын дунд бүх зүйл дууссан" хэмээн өгүүлжээ. Аффлек эхнэртээ хуримын ойн баяраараа буюу зургаадугаар сарын 29-ний өдөр салах болсон тухайгаа албан ёсоор хэлэх гэж байгаа аж. Женнифер бүсгүй ч ойрын хугацаанд салахад бэлэн байгаа гэнэ.

Жүжигчин залуу маш нууц байдалд хуулийн зөвлөгөө авч байгаа бололтой. Жүжигчин хос шүүхээр асуудлаа шийдүүлвэл 42 настай Бен Аффлек 150 сая доллараасаа үүрд хагацах болно. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment