Түнхний мултралтай хүүхдүүдийг эмчлэх төсөл хэрэгжинэ
Өнөөдөр 14 цаг 39 минут
Тус төслийн хамт олон 2010 оноос Монголд үйл ажиллагаагаа эхлүүлж түнхний үений дутуу хөгжил, мултралыг оношлох эмчлэх чиглэлээр ЭХЭМҮТ-тэй хамтран ажиллаж эхэлснээс хойш Улаанбаатар хотын гурван амаржих газар, 2 дүүргийн нэгдсэн эмнэлэг, 11 аймагт оношилгооны тоног төхөөрөмжийг нийлүүлсэн юм. Мөн эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулсан байна.
Санамж бичгийн хүрээнд цаашид хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг бууруулахын тулд нярайн түнхний үений дутуу хөгжил, мултралыг эрт илрүүлж, эмчлэх зорилгоор хамтран ажиллах үйл ажиллагаагаа 2020 он хүртэл үргэлжлүүлэх юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих ажил нь ЭМСЯ-наас хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болох, эрт нас барах эрсдлээс сэргийлэхийн тулд Эрүүл мэндийн сайдын 2014 оны 182-р тушаал "Нярайн тандалт шинжилгээний хөтөлбөр 2014-2020"-ийн зорилготой нийцэж байгаа ажээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment