Tuesday, June 9, 2015

Бритни Спирс 18 дахь сүрчгээ танилцуулав

Бритни Спирс 18 дахь сүрчгээ танилцуулав

44 минутын өмнө

Дуучин Бритни Спирс сүрчигнүүдэд дэндүү дурладаг гэдгээ нэг бус удаа өгүүлж байв. Тийм ч учраас нэг л өдөр попын од бүсгүй өөрийн нэрээр үнэртэн гаргах болсон билээ. Тэр цагаас хойш 11 жил өнгөрсөн аж. Энэ хугацаанд нийтдээ 17 үнэртнийг гаргажээ.

Саяхны нэг өдөр Спирс бүсгүй ээлжит 18 дахь сүрчгээ толилуулсан бөгөөд сурталчилгааны зурагт хуудсыг нь ч үзүүлэв. Fantasy нэртэй үнэртэнг гоёмсог савлагаатай гаргасан байна. Тун удахгүй тэрбээр дахин нэг сүрчиг гаргахаар хөдөлмөрлөж байгаа гэдгээ ч гайхуулжээ. Бритни бүсгүй анхны сүрчгээ 2004 онд бүтээсэн билээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment