Tuesday, June 9, 2015

Шороонд дарагдаж амиа алджээ

Шороонд дарагдаж амиа алджээ

19 минутын өмнө

Говь-Алтай аймгийн Бигэр суманд эмх замбараагүй байдал үүсч, гар аргаар алт олборлогчдын дунд таарамжгүй байдал үүссэний улмаас хүний амь нас эрсэдсэн гэх мэдээлэл цацагдаж байна. Түүнчлэн гар аргаар алт олборлодог нэг хүнийг шороонд хийж булсан гэх албан бус мэдээлэл ч байгаа юм.

Тэгвэл аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Бүрэнбаатарын хэлснээр "Буруу ташаа мэдээлэл яваад байна. Тийм гэмт хэрэг гараагүй. Гар аргаар алт олборлож байсан хоёр иргэн шороонд дарагдаж, нэг нь амиа алдсан. Хэргийн газрын үзлэг, бүх юм хуулийн дагуу хийгдсэн. Сумын төвөөсөө зайтай газар болохоор хяналт алдагдаад замбараагүй байдал үүсээд байгаа. Тиймээс сумын удирдлагууд болон цагдаагийн газраас хөөлөг туулга хийж байна" гэв. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment