Он гарсаар 20 хүн голд живж амиа алджээ
43 минутын өмнө
Ойрын өдрүүдэд огцом халж байгаа учраас гол мөрнөөр зугаалж, сэрүүцэх иргэдийн тоо огцом нэмэгдэж байна.Түүнээс гадна иргэдийг хайхрамжгүй байдлаас болж усанд ойчин живж амиа алдах тохиолдол буурахгүй байгаа талаар Онцгой байдлаас мэдээлэв.
Тухайлбал, он гарсаар гол усны ослын золгүй тохиолдлоор 20 хүн амиа алджээ. Үүний зургаа нь бага насны хүүхдүүд аж.
Нийт иргэд, эцэг эхчүүддээ анхааруулахад амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол усанд орохгүй байх, бага насны хүүхдийг голын эрэг дагуу тоглуулахгүй, усанд оруулахгүй байхыг сануулж байна. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment