Thursday, June 25, 2015

Ф.Перес Рамосыг уяраав

Ф.Перес Рамосыг уяраав

27 минутын өмнө


Испанийн хөлбөмбөгийн "Реал" багийн ерөнхийлөгч Флорентино Перес хамгаалагч Серхио Рамос "Манчестер Юнайтэд" руу явж магадгүй гэсэн мэдээлэл гарсан даруйд тоглогчтойгоо утсаар ярьсан байна. Перес Рамос руу утасдаад өөрт нь ихээхэн найдлага тавьж байгаа гэдгээ хэлжээ.

Хэдэн сарын туршид талууд Мадрид хотын багийн 29 настай дэд ахлагчтай байгуулсан гэрээг сунгах талаар ярилцаад зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа билээ. "Реал" Рамост жилийн 7.5 сая еврогийн цалин өгөхийг санал болгож байгаа ч тоглогч 10 саяыг авах хүсэлтэй байгаа юм.

Тиймээс Рамос "Манчестер Юнайтэд"-д очих хүсэлтэй байгаагаа өгүүлжээ. Английн баг түүнд 55 сая еврогийн таван жилийн хугацаатай гэрээг санал болгож байгаа аж. Түүнээс гадна "МЮ" Рамосыг 50 сая еврогоор худалдаж авах саналыг "Реал"-д тавьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment