4,1 тонн бугын эвэр хадгалж байжээ
37 минутын өмнө
Ангийн эд эрхтэн нууж, бусдад өндөр үнэ өртгөөр худалддаг этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн талаар мэдээлэл гарч байсан.Тэгвэл өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 22 хороо "Тахилтын ... тоотод бугын эвэр буулгаж байна" гэсэн иргэдийн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад 4,1 тонн бугын эвэр чингэлэгт хадгалж байсныг тогтоон шалгаж эхлэв.
Нууж байсан дээрх тооны бугын эврээ урд хөрш руу гаргах гэж байсан талаар сэжигтнүүд мэдүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment