Энэ сарыг дуустал хуучин гадаад паспортоор хил нэвтрүүлнэ
43 минутын өмнө
Сүүлийн үед монголчууд ОХУ руу ихээхэн зорчих болсонтой холбогдуулан тус улсын хилээр нэвтэрч буй Монгол Улсын иргэдийн бичиг баримтын хугацаанд тодорхой шаардлага тавьж, хилээр нэвтрүүлэхгүй байгааг иргэд ярьж байгаа. Тэгвэл Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын удирдлагууд ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчтой дээрх асуудлаар уулзжээ.Уулзалтаар 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө олгогдсон энгийн гадаад паспорттай Монгол Улсын иргэдийг улсын хил нэвтрүүлэхгүй буцааж байсныг түр зогсоож, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хуучин загварын гадаад паспортаар зорчиж байхаар тохиролцжээ.
Иймээс 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө авсан гадаад паспорттай бол дээрх заасан хугацааг хүртэл ОХУ руу зорчих боломжтой болж байгаа юм. Харин 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хуучин гадаад паспортаар улсын хил нэвтрүүлэхгүй гэдгээ тус улсын зүгээс мэдэгдсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment