Зөнчид 718 мянган доллар өгчээ
3 минутын өмнө
Нью-Йорк хотын оршин суугч 32 настай залуу 26 настай зөнч бүсгүй Присцилла Келли Делмаро дээр 2013 оны наймдугаар сард анх очжээ. Мань залуу Аризонад учраад анхны харцаар л дурласан нэгэн бүсгүйгээ олохыг хүссэн аж. Зөнч бүсгүй ч барьц алдаагүй бөгөөд муу сүнснүүд л бүхний бурууг үүрэх ёстой хэмээн хэлжээ. Чухам тэд л хайртай хоёр зүрхийг учрахад саад болсон гэв. Тус хүргэж чадна гэж хэлээд зөнч эмэгтэй 20 сарын хугацаанд гэнэн залуугаас 718 мянган доллар сааж дөнгөжээ.Өөрийг нь цагдаад өгөнгүүт Присцилла бүсгүй огт сандраагүй бөгөөд хууль сахиулагчдад үйлчилгээ үзүүлсэн баримтуудаа гаргаж өгсөн байна. Энэ оны хоёрдугаар сард гэнэн залуугийн хайртай бүсгүй зуурдаар нас баржээ. Тэгэнгүүт зөнч эмэгтэй нөгөө ертөнцөд хайрттайгаа уулзах боломжтой гэж өгүүлээд цаг хугацааны машин бүтээхийг санал болгосон гэнэ шүү.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment