Татварын хэлтсийн даргын хэрэгт нэмж хоёр хүн шалгаж байна
23 минутын өмнө
Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга Р.Мөнх-Эрдэнэд мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлжээ.Тус газрын даргаар ажиллаж байсан Б нь нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Мэдээлэл боловсруулалт, статистикийн тасгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалынхаа байдлыг урвуулан ашиглаж эхнэр Х-ын үүсгэн байгуулсан аж ахуйн нэгж болон нэр бүхий компанийн дансанд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын данснаас 2010 оны хоёрдугаар сард 39 сая, 2010 онд 15 сая, 2011 оны хоёрдугаар сард 39 сая, 2009 онд найз П-ийн дансанд 37 сая төгрөгийг тус тус шилжүүлэн авч, завшин улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсныг тогтоож, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа.
Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан хоёр ч хүнээс мэдүүлэг авч шалгаж эхэлсэн гэнэ. Одоогоор ямар албан тушаалтан, хэн гээчийг хэлэх боломжгүй ажээ. Дарга Б нь 2010 оны гуравдугаар сард нэр бүхий компаниас албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч мэхлэх замаар 25.5 сая төгрөгийг эхнэрийнхээ нэр дээрх аж ахуйн нэгжид шилжүүлэн авч, татварын өргүй гэх хуурамч албан бичгийг хийн өгч, их хэмжээний хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment