Татварын зөрчилтэй 732 ААН-д эрүүгийн хэрэг үүсгэжээ
4 минутын өмнө
Одоогийн байдлаар 732 аж ахуйн нэгжид холбогдох 24 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Үүнээс аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас зайлсхийсэн 10, гаалийн албан татвар төлөөгүй нэг хэрэг, бусад 13 хэрэг нь НӨАТ-тай холбоотой хэрэг байгаа аж.
Үүнээс харахад зөвхөн нэг эрүүгийн хэрэгт маш олон аж ахуй нэгжүүд холбогдож, ерөнхийдөө сүлжээ болон хавтгайрч байгаа юм. Нэг хэрэгт олон аж ахуйн нэгж шалгагдаж байгаа нь л тоог их болгож харагдуулж байгаа болов уу.
Өнөөдрийн байдлаар татварын байгууллагаас хий бичилттэй НӨАТ-ын падаан ашигласан 571 аж ахуй нэгжид холбогдох татварын улсын байцаагчийн дүгнэлт ирээд байгаа юм. Энэ дүгнэлтийг үндэслэн 177 эрүүгийн хэрэг шалгагджээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment