Г.Дэнзэнг үргэлжлүүлэн хорихоор болов
23 минутын өмнө
Н.Алтанхуягийн хүргэн гэх Г.Дэнзэнг АТГ-аас цагдан хориод 21 хонож байгаа билээ. Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг өчигдөр хэлэлцэж, прокурорын байгууллагаас Г.Дэнзэнг үргэлжлүүлэн хорих хугацааг сунгаж, хоёр сар хорих шийдвэрийг гаргажээ. Ийнхүү түүнийг прокурорын байгууллагаас улсын яллагдагчаар тооцон татсан байна.
Г.Дэнзэнг эхнэрийнхээ "Говь Пауэр" компанид 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг.
Харин тэрбээр энэ асуудалд "Миний тухай сөрөг мэдээлэл их цацагдаж байна. Надад хууль зөрчсөн зүйл байхгүй. Тавантолгойгоос 17 тэрбумын тендер авсан зүйл байхгүй. "Говь пауэр" гэдэг компани байхгүй, хэзээ ч байгаагүй" гэх тайлбарыг өгч байжээ.
Харин түүнийг АН-ынхан шүүх хурлыг нь болтол цагдан хориулмааргүй байна гэх хүсэлтийг гаргасан ч тусыг эс олов. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment