Thursday, June 25, 2015

Дунд сургуулиа 91-тэйдээ төгсөв

Дунд сургуулиа 91-тэйдээ төгсөв

19 минутын өмнө

Италийн Кьети хотод Никола Торелло гэдэг тэтгэврийн хөгшин дунд сургуулиа 91 настайдаа төгсгөсөн байна. Өндөр настай сурагч математик болон англи хэлний ярианы шалгалтуудаа амжилттай өгөөд зогсохгүй яруу найрагч, зохиолч Алессандро Мандзонигийн тухай эссе бичиж, өндөр үнэлгээ авчээ.


Тэтгэврийн хөгшнийг дэмжихээр түүний дөрвөн хүүхэд, зургаан ач, зээ ирсэн аж. Төгсөлтийн баяраа өвгөн гэр бүл, багш нартайгаа, Кьети хотын захирагч Умберто ди Примогийн хамтаар тэмдэглэсэн байна.

Тун удахгүй Торелло бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх гэрчилгээгээ авах юм. Цаашид тэтгэврийн хөгшин хэл шинжлэлийн их сургуульд элсэн суралцаж, компьютер дээр ажиллаж сурах зорилготой байгаа гэнэ шүү. "Миний насанд гараа хумхиад сууж байх ёсгүй юм" хэмээн тэрбээр онцолжээ. Ийм өндөр насыг зооглосон ч хэвлүүхэн яваагаа тэрбээр усанд сэлэлттэй холбож тайлбарласан аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment