99 настай эмгэн их сургууль дүүргэв
36 минутын өмнө

99 нас наслахдаа Дорита Дэниэлс эмгэн их ч зүйлийг үзжээ. Тэрбээр Их хямралын үеийг биеэрээ туулсан бөгөөд дэлхийн хоёр ч дайныг нүдээрээ харсан байна. Бас тэр хар арьстнуудын эрх чөлөөний тэмцлийн гэрч болж байв. Гэхдээ түүний амьдралын нэг гол үйл явдал саяхан тохиожээ. Таван жил уйгагүй хөдөлмөрлөсний эцэст тэрбээр их сургууль дүүргэж чадсан аж.
Дорита эмгэн Калифорни мужийн Санта-Кларита хотын их сургуульд 2009 онд элсэн суралцжээ. Тэр үед магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байсан гуч нар нь түүнийг сургуульд сур хэмээн ятгажээ. Суралцах хугацаандаа эмгэн жолооны үнэмлэхээ хаяж, хэд хэдэн удаа зүрхний шигдээс өвчинд нэрвэгдсэн боловч уйгагүй хичээсээр төгсгөж чадсан байна. "Би хийхийг хүсэж байсан зүйлээ хийлээ. Миний мөрөөдөл биелэв" хэмээн Дорита эмгэн диплом гардаж авсаныхаа дараа хэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment