Wednesday, June 10, 2015

“Реал”, “Ливерпүүл”-ийн домгууд тоглоно

"Реал", "Ливерпүүл"-ийн домгууд тоглоно

34 минутын өмнө

"Реал" болон "Ливерпүүл" багийн ахмад тоглогчид буяны тоглолт хийхээр болжээ. Энэ сарын 14-ний өдөр "Сантьяго Бернабеу" цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтоос олох орлого "Реал"-ын хүмүүнлэгийн санд орох гэнэ.

"Реал"-ын бүрэлдэхүүнд Кларенс Зеедорф, Зинедин Зидан, Роберто Карлос, Фернандо Морьентес, Эмилио Бутрагеньо, Клод Макелеле, Кристиан Карамбе, Франсиско Буйо, Педро Контрерас, Мичел Сальгадо, Франсиско Павон, Фернандо Санс, Мануэль Санчис, Сантьяго Солари, Хосе Амависка, Эдвин Конго, Роберто Рохас, Хесус Веласко, Иван Перес, Рафа Кортес нар багтаж талбай дээр гарах бол "Ливерпүүл"-ийн өмнөөс Жэйми Каррагер, Луис Гарсия, Робби Фаулер, Стив Макманаман, Патрик Бергер, Владимир Шмицер, Майкл Оуэн зэрэг тамирчид тоглох юм. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment