Альваро Мората "Реал"-ын өмнөөс өшөө авна
0 минутын өмнө

Италийн хөлбөмбөгийн "Ювэнтус" багийн довтлогч Альваро Мората Берлин хотод энэ сарын 06-нд болох Аваргуудын лигийн шувтаргын тоглолтод "Барселона"-гийн хаалганд гоолдохыг хүсэж байгаа аж. "Реал"-ын экс довтлогчийн өгүүлснээр бол Каталонийн багийн эсрэг хийсэн тоглолт болгон түүний хувьд их ач холбогдолтой гэнэ шүү.

"Би хагас шигшээд "Реал"-ын хөгжөөн дэмжигчдийг ихэд гонсойлгосон хүн. Тиймээс "Реал"-ын хөгжөөн дэмжигчдийг тайтгаруулахын тулд "Барселона"-г хожихын төлөө мэрийх болно. Аваргуудын лигийн финалд гоолдохыг хүсэж байна. "Барса"-д олон гоол хийхийг эрмэлзэх болно" хэмээн Мората томорчээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment