30 бээр явган алхах торгууль хүлээв (видео)
2 минутын өмнө
Охайо мужийн Лэйк-Каунти хотын шүүх Виктория Баском гэдэг оюутан бүсгүйд өвөрмөц шийтгэл ногдуулжээ. Энэ бүсгүй өөрийн найз залуутай хамт Кливлэндээс Пэйнсвил хүртэл таксигаар зорчсон мөртлөө хөлс мөнгөө өгөлгүй унжсан тул ийм сонин шийтгэл хүлээсэн байна.Хавтаст хэрэгтэй танилцсан шүүгч Майкл Чиконетти Виктория бүсгүйд нэгэн зүйлийг санал болгосон аж. Тэрбээр шоронд 30 хоногийг өнгөрүүлэхийн оронд төлбөр хийгээгүй замын уртыг явганаар туулахыг санал болгожээ.
Мэдээж хэрэг, бүсгүй явган аяллыг сонгосон гэнэ. Одоо тэрбээр хэзээ ч мартагдашгүй явган аяллыг хийх болно. Ял сонссон бүсгүйн хөдөлгөөн бүрийг хянах зорилгоор хөлөнд нь GPS төхөөрөмжийг зүүж өгөх юм. Түүний аялал 48 цаг үргэлжлэх аж.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment