Thursday, June 11, 2015

Эмгэн-нинжа дээрэмчнийг бялба нүдэв

Эмгэн-нинжа дээрэмчнийг бялба нүдэв

21 минутын өмнө

Өмнөд Африкийн Кэйптаун хотын захиргааны ажилтнууд тэндхийн 72 настай баатарлаг эмгэн Ивонна Фильюныг эргэж тойрчээ.

Энэ эмгэн ганцаараа догшин хоёр дээрэмчинтэй үзэлцсэн юм. Тэтгэврийн хөгшний эрэлхэг зоригийг үнэлээд сэтгүүлчид түүнийг эмгэн-нинжа хэмээн нэрийдэв. Фильюн эмгэний 12 настай ач хүү эмээгийнх нь баатарлаг гавьяаг харамсалтай нь дүрсжүүлж амжаагүй хэмээн гуниж суугаа гэнэ. Энэ сарын 09-ний өдөр хатагтай Фильюнд хоёр хар арьст дээрэмчин халджээ.

Нэг нь 21-тэй, нөгөө нь ердөө 18 настай байсан аж. Танхай залуус тэтгэврийн хөгшний гар цүнхийг дээрэмдэх гэсэн боловч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. "Би тэдэнд яалаа гэж өөрийнхөө эд зүйлийг өгөх юм? Булиа эр над руу ойртоод ирэнгүүт би цээж рүү нь цохисон. Нөгөөх чинь харин унаад өгсөн шүү" хэмээн Ивонна эмгэн мэдэгджээ. Хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан нөхдүүд үтэр түргэн зайлж оджээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment