"Барса" өндөр үнэтэй рекламны гэрээ байгуулна
36 минутын өмнө
Аваргуудын лигийн аварга болоод хэдхэн хонож байгаа Испанийн "Барселона" баг ойрын хугацаанд өөрийн ерөнхий ивээн тэтгэгч Qatar Airways компанитай шинэ гэрээ байгуулахаар болжээ.
Шинэчилсэн гэрээгээр бол каталончууд жилийн 90 сая долларын ашиг олно. Энэ нь зар сурталчилгааны гэрээний хувьд дээд амжилт тогтоосон үнэ.
Өдгөө хамгийн өндөр үнэлгээтэй гэрээг Английн "МЮ" баг хийгээд байгаа. Тэд "Шевроле" брэндийг сурталчилсныхаа төлөө General Motors компаниас жил бүр 80 сая доллар авдаг билээ.
Энэ улирлыг дуустал хүчинтэй байсан гэрээ "Барселона"-д 45 сая долларын орлого авчирдаг байв. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment