Жоли, Питт нар сэтгэлзүйчид ханджээ
54 минутын өмнө
Оддын харилцаанд ан цав үүссэнийг шүтэн бишрэгчид нь өнгөрсөн оны 11 дүгээр сард анзаарсан билээ. Тэгэхэд Австрали Улсад шинэ киноны нээлтээ хийх үеэр Брэд, Энжи хоёр зочид буудлын тагтан дээр муудалцаж байв. Алдартнууд ихэд цухалдан, чангаар ярин тамхи татаж байсан юм. Тэд энэ үйлдлээ тайлбарлахаас татгалзсан. Тоймчид өөрсдийгөө тайвшруулаад, энэ хэсэг бол Анжелинагийн бүтээж буй "Тэнгисийн дэргэд" киноны бэлтгэл ажил байх хэмээн таамагласан.Тэгвэл үгүй аж. Оддод үнэхээр л санал зөрөлдөөнтэй зүйлс гарчээ. "Брэд жаахан ч болов амарч, завсарлага авахыг хүссэн. Түүнд өөртөө зарцуулах цаг зав огт байгаагүй. Харин Энжи нөхөр нь түүнийг бага халамжлах болсон гэж гомдолложээ" хэмээн тэдэнд ойр нэгэн эх сурвалж ярьсан байна.
Цаашид ийм маягаар үргэлжилж болохгүй гэж жүжигчид шийджээ. Гэхдээ хоёул гэр бүлээ хадгалж үлдэхийн төлөө байгаа учраас гэр бүлийн сэтгэлзүйчид хандахаар шийдсэн гэнэ. Энэ нь ч үр дүнгээ өгч, хямралт байдлыг даван гарч чадав. Одоо тэд нэг нэгэн рүүгээ огт өөрөөр харж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment