Пан Азийн аварга Д.Лхагваа дахин мөрийтэй тоглож байгаад баригдлаа
15 минутын өмнө
Пан Азийн аварга, мэргэжлийн боксчин Д.Лхагваа дахин хууль бусаар мөрийтэй тоглож байгаад баригджээ.Энэ сарын 03-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ..... зочид буудлын найман давхарт хэсэг бүлэг хүмүүстэй мөрийтэй тоглож байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригдсан байна.
Тэрбээр нууцаар мөрийтэй тоглоом тоглож, олон хүнийг хохироосон хэргийг өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрынхан удаа дараа илрүүлж, саатуулан шалгаж байсан ч хэрэг нь хэрэгсэхгүй болсон байдаг.
Улмаар 2012 онд дахин хууль бус мөрийтэй тоглоом тоглож, хуулийнханд саатуулагдан шүүхийн танхимд очиж байсан ч Хан-Уул дүүргийн шүүхээс түүнд тэнсэн харгалзах ял оноож сулласан билээ. Гэвч тэрбээр засардаггүй, зангаа тавилгүй ийнхүү дахин баригджээ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment