Ш.Сайхансамбуу сонгогчдод сануулга өгөв
1 цаг 3 минутын өмнө

Завхан нутгаас гаралтай, захын боссын ажилтай, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу олонд ил гарч эхлэв. Түүнийг улс төрч байсан гэхээсээ илүүтэй "Нарантуул" захын босс гэдгээр нь хүмүүс андахгүй сайн мэднэ. Өнгөрсөн сонгуулиар суудлаасаа буусан тэрбээр нэг хэсэгтээ л хувийн бизнесээ өргөжүүлж, дэвжүүлэхийн төлөө явсан.
Гэтэл золгүй байдлаар "Нарантуул" захаа галд өртүүлж, нэг хэсэгтээ л шаналж, бас их хэмжээний хөрөнгөөр шатаж явсан баян эр одоо ч эл галын гамшигтайгаа эвлэрч чадахгүй "Гаднаас хүмүүс санаатай галдан шатаасан" гэх ойлголтоор өөрийгөө хуурч яваа.
Мөн уг зах нь ашиггүй болсон, бусдад зарна гэсэн мэдээллийг тэрбээр үгүйсгэсэн юм. Ирэх жил хаанаас нэр дэвших нь тодорхойгүй байгаа ч төрж өссөн нутгаасаа өөрийгөө сойж магадгүй байна. Тэрбээр ичээнээсээ гарсан тарвага мэт ил гарч, сүүлийн үед хэт улс төржөөд байгаа бөгөөд сонгогчдод хандаж нэгэн анхааруулга, сануулгыг эртнээс өгч эхлэв.
Тэрбээр "УИХ-д гурваас дээш удаа дараалан суусан гишүүдийг битгий сонгоорой. Дараалан 12 жил суусан хүмүүсийн ажлыг нь харж, тарыг нь таньсан байлгүй дээ, та бүхэн" хэмээн аминчлан захиж, анхааруулж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment