"Рома" Жекотой гэрээ байгуулна
38 минутын өмнө
Английн хөлбөмбөгийн "Манчестер Сити" багийн довтлогч Эдин Жеко Италийн "Рома" багийн тавьсан саналыг хүлээж авчээ.

Ром хотын баг Босни-Герцеговины шигшээ багийн 29 настай довтлогч залууд таван жилийн хугацаатай гэрээ байгуулахыг санал болгосон аж. Жилд 4.5 сая евро дээр нэмж урамшуулал олгохоо амлажээ. Англид Жеко жилд 5.5 сая евро авдаг билээ.
Одоо "Рома" Английн багтай наймааны үнээ тохиролцох юм. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment