Wednesday, June 10, 2015

Л.Гансүхийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Л.Гансүхийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

36 минутын өмнө

Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрөөс 3,6 тэрбум төгрөг хувьдаа завшсан гэх хэргээр удаан хугацаанд шалгагдсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх байсан Л.Гансүхэд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокуророос хэрэгсэхгүй болгожээ.

Анхнаасаа энэ хэргийг зохиомлоор үүсгэн Н.Алтанхуягийг сайдын суудлаас нь унагахын тулд түүний зөвлөхийг өгөөш болгож ашигласан гэх мэдээлэл гарч байсан.

Сэжигтэн Л.Гансүх ч өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэж, "Надад идэж уусан зүйл байхгүй. Тэгээд ч надад үүсгэсэн эрүүгийн хэрэг нотлогдохгүй байгаа шүү дээ" гэдгээ хэлж ярьж байсан билээ.

АТГ-аас заавал яллах гээд улайрсан эл хавтаст хэрэг Нийслэлийн прокурорт ирээд хэрэгсэхгүй болов. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment