Ким Кардашьян, Канье Уэст нар кино хийлгэнэ
17 минутын өмнө
Ким Кардашьян, Канье Уэст нар оддын өвчинд жинхэнэ утгаараа нэрвэгдсэн учраас өөрсдийнхөө тухай кино хийлгэх талаар бодож эхэлжээ. Саяхан энэ тухай Universal кинокомпанийн төлөөлөгч мэдэгдэв.Түүний өгүүлснээр бол энэ нь тэдний түүхийг өгүүлсэн жирийн нэг кино байх гэнэ. Уг кино нь тэдний шүтэн бишрэгчдэд харилцаа нь хэрхэн эхэлж, яаж өрнөснийг өгүүлэх аж. Кино нэлээдгүй амжилт олно гэж таамаглажээ.
Учир нь, дэлхий даяар тэднийг шүтэн бишрэгчид чамгүй олон байдаг билээ. Ирээдүйд гарах уг кино эрэлттэй байх болно гэдгийг нэг зүйл нотлож байна. Тэдний хайр дурлалын түүхийг өгүүлсэн киног бүтээх эрхийн төлөө гурван ч компани өрсөлдөж байгаа аж.
Ким, Канье нар твиттерт л гэхэд 46 сая дагагчидтай. Тэр хүмүүс бүгд уг киног үзэхийг хүсэх байх. Тэгэхээр кино зарлагаа нөхөөд зогсохгүй хөөрхөн орлого олох нь тодорхой юм. Олон арван сая долларын ашиг яригдах гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment