Кристина Агилераг нөхөр нь дампууруулна
1 цаг 21 минутын өмнө

Эр нөхөртөө итгэхэд бэрх цаг иржээ. Дуучин Кристина Агилерагийн найз нөхөд болон танилууд нь ийн бодох болсон аж. Саяхнаас тэд түүний дурлалт залуу Мэтт Ратлерыг хардах болсон гэнэ шүү. Өдгөө Кристина бүсгүй нэг ой ч хүрээгүй байгаа охин Саммер Рэйнээ асарч байгаа учраас гэрийн төсвөө захиран зарцуулах эрхийг Мэттэд бүрэн өгчээ.
Гэтэл Раттлер их мөнгөний бараа харангуутаа түүнийг нь ямар ч хараа хяналтгүй зарцуулж эхэлсэн байна. Гэр бүлдээ зарцуулахаас гадна өөрийн хэрэгцээ, зугаад цацах болжээ. Мэтт алтан цаг авч зүүгээд зогсохгүй нэртэй загвар өмсөгчдийн бүтээлүүдээр биеэ гоодох болов. Түүгээр ч үл барам, Мэтт интернэт казинод донтож, их хэмжээний мөнгийг бооцоонд тавьж байгаа аж. Тэр нь дандаа Кристинагийн олсон мөнгө гэнэ шүү.
Нөхөр нь мөнгийг баруун, солгойгүй цацаж байгаа гэдгийг мэдээд Агилерагийн найз нөхөд сандралд оржээ. Тэд гэрлэлтийн гэрээ заавал ч үгүй байгуулах ёстой гэж үзэж байгаа юм. Эс тэгвэл дуучин бүсгүй хөлс, хүчээ урсган байж олсон мөнгөнөөсөө хагацна гэж тэд үзэв. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment